Бид

Маркетинг хүн бүрт нээлттэй.

Facebook Page хөгжүүлэхэд туршлага ч, тусгай мэдлэг ч шаардагдах ёсгүй. Тиймээс тэр ажлыг AI агентууд хийдэг системийг бид бүтээсэн.

Бидний зарчим

Мэдлэг шаардахгүй
Facebook хөгжүүлэх туршлага, ур чадвар, тусгай мэдлэг шаардахгүй. Page-аа холбоход AI таны брэндийг сурч, юу өөрчлөгдсөн, дараа нь юу хийхийг энгийн монгол хэлээр тайлбарлана.
AI ажиллана, та батална
Тоо баримт цуглуулах, дүгнэх, сэтгэгдэлд хариу бэлтгэх ажлыг AI агентууд гүйцэтгэнэ. Та уншаад батална, эцсийн шийдвэр үргэлж таных.
Бага цаг, бага зардал
Тайлан бэлтгэх, гүйцэтгэл хянах өдөр тутмын цагаа хэмнэнэ. Маркетингийн тусдаа баг байгуулах шаардлагагүй.
20 гаруй жилийн туршлага
Бид бол маркетингийн салбарт 20 гаруй жил ажилласан Brand On Creative House-ийн баг. Тэр хугацаанд олсон мэдлэгээ AI агентууддаа шингээсэн.

MarTech таны оронд пост бичиж нийтэлдэггүй, зар сурталчилгаа явуулдаггүй. Хийдэг зүйл нь тодорхой: ажиглах, тайлбарлах, санал болгох, бэлдэх. Батлах эрх нь үргэлж танд.

Хэнд зориулав

Энэ системийг бид хэрэглэгчдийнхээ бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүтээсэн. Facebook Page нь хэрэглэгчтэйгээ шууд ярьдаг гол сувгуудын нэг байхад түүнийг өсгөх ажил мэргэжлийн хүний онцгой эрх байх ёсгүй гэж бид үздэг.

14 хоног үнэгүй — карт шаардлагагүй.